
Хүнд жингийн дэлхийн боксын аварга болж явсан дуулиант эр Майк Тайсон саяхан нэгэн телевизийн шоуд оролцох үеэрээ 1980-аад оны сүүлээр дөнгөж урлагт хөл тавьж байсан жүжигчин Брэд Питт түүнийг эхнэрээсээ салахад хүргэсэн гэж ярьжээ. Тайсоны эхнэр жүжигчин бөгөөд Playboy сэтгүүлийн модель Робин Гивенс гэдэг эмэгтэй байсан юм. Майкийн өгүүлснээр бол тэрбээр муудалцаад байсан эхнэртэйгээ хэл амаа ололцож, сэгсийтэл сексдэхээр Робины гэрт очжээ. Гэтэл эхнэр нь Брэдтэй хамт нэг хөнжилд орчихсон байв. “Би хөшиж орхисон шүү. Та нар тэр залуугийн нүдийг харсан ч болоосой доо” хэмээн Тайсон тэрхүү явдлыг дурсчээ.
20 гаруй жилийн дараа Тайсон яах гэж гэнэт тэр түүхийг сөхсөн нь ойлгомжгүй байгаа аж. Тэрбээр Гивенсээс салаад өчнөөн удаж байгаагаас гадна тэр цагаас хойш нэг бус удаа гэрлэн найман хүүхдийн эцэг болсон билээ. Робин тэр хоёр удаан амьдраагүй юм. Тэд 1988 оны хоёрдугаар сард гэрлээд нэг жилийн дараа салжээ. Хэвлэлүүд тэр үед тэдний салалтын шалтгааныг амжилтгүй жирэмслэлт байсан гэж бичиж байлаа. Жүжигчин бүсгүй зулбасан билээ. Үүнээс болж Тайсон эхнэрээ зодож эхэлсэн гэдэг. Албан ёсны гэрлэлтийн гэрээ байгуулаагүй байсан ч Гивенс бүсгүй шүүхдэлцсээр байгаад Тайсоноос 10 сая доллар салгаж дөнгөсөн юм. Ийнхүү тэрээр “Америкийн хамгийн хонзогногч эмэгтэй” гэсэн нэр алдрыг хүртсэн аж.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ