Цагдаагийн хувцас өмсч зургаа авахуулсан модель бүсгүй яллагджээ

img

Хятадын фотомодель Ван Сяомэнь цагдаагийн ажилтны дүрэмт хувцас өмсч гэрэл зургаа авахуулсан тул шоронд есөн сар хоригдох ялаар шийтгүүлжээ. Өдгөө 23 настай бүсгүйг нэг жилийн дараа хорих юм. Хавтаст хэрэгт өгүүлснээр бол Ван Сяомэнь шинэ адал явдалт романы сурталчилгаанд оролцон цагдаагийн ажилтны хувцастай зургаа авахуулсан аж. Гэрэл зураг авалтын дараа тэрээр хэд хэдэн гэрэл зургаа Хятадын твиттер гэгддэг Sina Weibo нийгмийн сүлжээнд байршуулжээ. Түүнийг нь үзээд цөөн биш хэрэглэгчид бухимдсандаа цагдаагийн газарт гомдол гаргасан байна. Төдөлгүй хууль сахиулагчид бүсгүйн гэрт ирж баривчилсан гэнэ. Тэд түүнийг цагдаагийн ажилтны дүрд хууль бусаар хувирсан гэсэн зүйл ангиар буруутгав. Шүүх хуралдаан яг хэзээ болсон нь тодорхойгүй байна. Зураг авалтад оролцоод тэрээр 480 долларын хөлс авчээ. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

саруул:
юм юмаараа хятадаас хараад ч гэсэн хужаа гэхээр өөрийн мэдэлгүй үзэн ядаж дургүй хүрэх юм энэ үзэл миний монгол цуснаас хэзээ ч арилахгүй байх
2013-03-01
хүний эрх нтр бол яриад ч хэрэггүй
2013-01-04
tsagdaa:
Yag ene hitad emegtei tsagdaa nariin huvtsasiig mongol emegtei tsagdaad omsgodog bolson shde nymdorjiin ued . Mongol hitad tsagda aygui adilhan dur3mt huvtsastai bolson bnle nymdorjiin achaae
2012-12-05
zugeer jiriin irged n gehed l iim mulguu shaassssssssss
2012-12-05
Hyataduud iim teneg
2012-12-05