
Португалийн мэргэжилтэн Жозе Моуринью багийнхаа ерөнхийлөгчтэй сөргөлдөж байгаа тул энэ улирлыг дуусгаад Мадридын “Реал” багийн ахлах дасгалжуулагчийн суудлаа орхихоор болсон аж. Багийн удирдлага түүнтэй хамтарч ажиллах гэрээгээ ирэх жилийн зун дуусгавар болгохоор зөвшилцжээ.
Багийн ерөнхийлөгч Флорентино Перес, Моуринью нар дасгалжуулагч эрийг юу чаддагаа харуулсан тул тэрбээр ирэх оны зургаадугаар сарын 30-нд явах ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Дасгалжуулагч эр багийнхаа удирдлагын гаргаж байгаа зарим нэг шийдвэрүүдтэй санал зөрөлдөж байгаа юм. Одоогийн байдлаар “Реал” баг 14 тойргийн дараа жагсаалтын гуравдугаарт бичигдэн “Барселона” багаас 11 оноогоор дутуу яваа аж.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ