Улаанбаатарт 19-21 хэм хүйтэн байна

img

2012 оны 12 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар 16-21 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 19-21 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 28 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ