
1985 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөө сайн дурынхны олон улсын өдрийг жил бүр арванхоёрдугаар сарын 5-нд тэмдэглэж байхыг засгийн газруудад санал болгожээ.
Сайн дурынхан нийгмийн тусын тулд чөлөөт цагаа өнгөрүүлдэг юм. Сайн дурынхны ямар ч харамж хөлсгүйгээр ажилладаг үйл ажиллагааны хүрээ үнэхээр олон бөгөөд янз бүр байдаг.
НҮБ сайн дурынхны оруулж буй хувь нэмрийн тухай мэдээллийг аль болох түгээх зорилгоор арга хэмжээ авч, ингэснээр сайн дурынхны хувиар өөрийн хүч бололцоог санал болгоход улам олон хүнийг татан оролцуулахыг улс орнуудад уриалж байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ