"TВ-9" телевизийн 40 ажилчин ажлаасаа халагдав
"TВ-9" телевизийн 40 ажилтан нэг зэрэг ажлаасаа халагджээ. Үүнд мэдээ, зураглаач, спортын албаныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ багтаж байгаа юм. Учир нь тэд долоо хоногийн өмнө Төлөөлөн удирдах зөвлөлдөө хандаж, шинэ удирдлагуудынхаа ажлын арга барилыг эсэргүүцэж, шаардлага хүргүүлсэн байна. Харин ТУЗ-ийн зүгээс тэдний шаардлагыг хүлээж аваагүй байна. Тиймээс ажилчид нэгэн зэрэг ажлаасаа гарахад хүрчээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ