БАМ-ын байрны залуу архичид улам харгис хэрцгий болжээ

img

-ТАХИР ДУТУУ ЭТГЭЭД 17 НАСТАЙ ОХИНЫГ ЗЭРЭМДЭГЛЭСЭН БАЙНА- Хэдэн жилийн өмнө жуулчны бааз дээр гинжлэгдсэн өлсгөлөн чононд амьд муур шидэн өгч  тасар татахыг харан таашаал аван инээлдэж буй залуусын тухай  хэв­лэлд бичигдсэн. Залуу­сын харгис үйлдлийг унш­сан уншигчид "Энэ залуус лав монгол хүн биш" гэцгээж байв. Тэгвэл тийм нэг хүн биш өлсгө­лөн "чоно"-нд 17 настай охиныг шидэн өгч зэрэм­дэглүүлсэн тухай таагүй мэдээ  ирсэн. Энэ хэргийн мөрөөр ма­най сонины сурвалжлагч газар дээр нь очин сурвалжлаад ирлээ. "ХОРТ ХҮМҮҮНИЙ ХӨНДИЙ" Хэнтий аймгийн Хэрлэн сумын V хорооны нутаг дэвсгэрт орших "БАМ"-ын барак байшинг шооч хү­мүүс олон янзаар нэр­лэнэ. "Муурын байшин", "Чеченийн Бам", "Хорт хү­мүүний хөндий" хэмээн нэрлэх аж. Хэнтий айм­гийн төвийн зүүн урд талд  "Чеченийн Бам" хөг­лөрч үзэгдэнэ. Энэ байрын айлуудад үл хөд­лөх хө­рөнгийн гэрчилгээ бай­даггүй учраас албан ёсны нэр хаяг гэж байхгүй. Тийм ч учраас олон янзаар нэрлэдэг биз. Хорт хүмүүний хөн­дийн оршин суугчдын ихэнх нь архичид. Энэ байруудаар орсон хүн бүрт ямар нэгэн хэл­бэрээр хохирол учирна. Тэндхийн архичид, хүүх­нүүд, хүүх­дүүд хүртэл аюултай. Архи уух л бол мөнгө төгрөгөөс эхлээд хув­цас хунараа мулз­луулна, дээрэм­дүүлнэ. Морьтой ирсэн хүн мөнгө ч үгүй, дээл үгүй болоод уранхай куртик өмссөн айхтар хүүхдүүдэд нь тархиа хага цохиулан  буцах нь энүүхэнд гэнэ. Өвөл махаа бор­луулж, хавар ноолуураа зарсан малчид зугаа цэнгэлийн "Лас-Вегас" болох "Хорт хүмүүний хөн­дий"-д удаа дараа "сэгсрүүлсэн" хэ­дий ч дахин дахин ирц­гээнэ. Ийм нэг даллагатай газар гэнэ. Хэнтий аймгийн Цаг­даагийн газрын хараа хяналт байдаг хэдий ч шагийн архи, биеэ үнэ­лэлт, хулгай дээрмийн хэрэг тогтмол гардаг аж.  Биеэ үнэлэгчдийн арми бий болж, 15-50 насны эмэгтэй­чүүд архиар, мөн­гөөр төлбөрөө авна. Хэнтий аймгийн хорих ангиас суллагдсан энд тэндхийн "хүнд гарууд" "Хорт хүмүүний хөндий"-гөөр ёс мэт дайрч гарна. Тэгээд тэндээсээ сугарах уу, үлдэх үү гэдгийг цаг хугацаа шийддэг аж. Тэр байруудаар ороод гарсан хэн нэгэн мөнгө төгрөг алдах  юу ч биш, амь насаа ч алдаж мэднэ. Хэнтий аймаг хүн, дээрмийн хэр­гээр улсад тэргүүлнэ. Тэр хэргүү­дийн дийлэнх нь "Хорт хүмүүний хөндий"-д үйлдэгдэнэ. Архи уугаа­гүй хүн ч гэсэн гэмт хэрэгтэн болдог газар. Өнгөрсөн жил л гэхэд "Пет­ро­вис" компанийн шатахуун түгээгч залуу өөрөөс нь мөнгө нэхэж агсам тавьсан согтуу нөхрийг хутгалж амь насыг нь хөнөөсөн гэдэг. Бас Сумьяа, Нараа гэдэг эхнэр нөхөр хоёр Улаанбаатарт гарсан хүн амины хэрэгт сэжиг­лэгдэн мөрдөнд жил гаруй суужээ. "Хорт хүмүүний хөндий"-д ор­шин суугчдын дийлэнх нь ажилгүй. Нэг байранд 17 айл байхад хоёр хүн л ажилтай. Бусад нь бүгд ажилгүй. Гэхдээ өлсөөд үхэхгүй. Хөдөө гадаанаас ирсэн нөхдийг "сэгсэрч" нэг хэсэгтээ мөнгөжнө. Мөн Марина гэдэг хүүхнээс 20-30 хувийн мөнгө зээлдэг байна. Тэгэх­дээ халамж, тэтгэврийн дэвтрээ барьцаанд тавина. Марина гэдэг тэр эмэгтэйд "Хорт хүмүүний хөн­дий"-н оршин суугчдын халамжийн дэвтэр 50 төгрөгийн шар тороор дүүрэн  бий гэнэ. Халамжийн мөнгө олгогдох үеэр Марина гэгч  хөлтэй, хөлгүй, хөгшин залуу иргэдээ дагуулан банк руу хөдөлдөг аж.  Тэр үеэр эх захгүй архидалт эхэлдэг бөгөөд "Хорт хүмүүний хөндий"-д "Шагийн архи" олдохгүйд хүрдэг гэцгээнэ. Таван мянган төгрөгийн үнэтэй "Стандарт" нэртэй архи шөнөдөө арван мянган төгрөг хүрдэг гэнэ. Энэ байранд гурван айл шаг зарж амьдралаа залгуулна. Халамж, тэтгэврийн мөнгөө архинд өгч дуус­гасан оршин суугчид дахиад бичиг баримтаа барьцаалж өдөр хоногийг өнгөрөөхөд хүрдэг байна. Ажил орлогогүй хэрнээ амьдраад байгаа иргэд ямар аргаар мөнгө олдог нь тодорхой биз. ЧЕЧЕНИЙН БАМ Нэг айл хааш хаашаагаа гур­ван квадрат метр байранд оршин сууна. Ийм хэмжээний байр 1-2 сая төгрөгийн хооронд зарагдана. Энэ байранд жорлон, халуун хүйтэн ус гэж байхгүй. Тийм учраас өдөр шөнийн аль ч цагт байшингаа тойрон бие засцгаадаг бололтой. Хөлдсөн угаадас дээрээ хүүхдүүд гулгаж, хоккей тоглож харагдана. Цэвэр усаа гурван км-ийн цаанаас юм уу, Хэрлэн голоос зөөдөг аж. Байр тойрон гүйлдэх нохой­ноос илүү Шагай гэдэг мэдрэл муутай залуугаас айх хэрэгтэй болно. Тэр нөхөр өөрт нь хууль үйлчилдэггүй гэж боддог учраас хэнийг, юугаар ч хамаагүй гэм­тээнэ. Мэдрэл муут Шагай гэгч Мөнх-Эрдэнэ гэдэг залуугийн хө­лийг хуга цохисноос гадна Д.Эр­дэнэ­сүрэнгийн эрхий хурууг тас хаз­жээ. Тийм учраас хүн бүхэн түүнээс цэрвэнэ. Хэрвээ түүнийг зодох юм бол цагдаад очоод гом­дол нэхнэ. Тийм нэг "хуульгүй"  этгээд хүүхэд шуухад айлган тэнэх аж. "Чеченийн БАМ" гэж нэрлэсний учир гэвээс эндхийн оршин суугчид дайн байлдаантай оронд байгаа мэт түгшүүртэй. Хэн ч хэнийгээ алж мэднэ. Өнгөрсөн жил гэхэд согтуу хүүхэн  унтаж байсан эрийг архины шилээр нүүрийг сийчиж хаяад  шоронд орсон байдаг. Амьдралын хүнд бэрхээс эмээсэн, ичсэн залуус амиа хорлох, архинд орох замыг сонгох нь элбэг. Энэ байрны оршин суугч 16 настай охин хүртэл өөрийн амьдралаас ичин гэрээс­лэл бичин амиа хорлосон удаатай. Ядуурал, архидалт хүний мөс чанар, энэрэх сэтгэлийг үгүй хийдэг бололтой. Өдгөө эмэгтэйчүүдийн хорих ангид эдэлж буй Нараа гэдэг эмэгтэй согтуугаар ээжийгээ зо­доод алчихсан юм билээ. Тэтгэв­рийнх нь дэвтрийг авах гэж өшиг­лөж байгаад алчихсан гэдэг. Та­лий­гаач хөгшин тэтгэврийнхээ дэвтрийг тас атгасан чигээрээ нас барсан байжээ. Хүний амь наснаас үнэтэй архи энд бүхнийг удирдана. Өвөлдөө нэгээс хоёр хүн хөлдөж нас барна. "Архичныг үхэхэд хэн ч уйлах­гүй" гэгчээр ар гэр, хууль хяналтын байгууллага, эмнэлгийнхэн  тоох ч үгүй. Хэнтий аймгийн архичдын сүүлчийн зогсоол нь "Чеченийн БАМ". Хэрлэн сумын харьяат А.Алтан-Овоо гэдэг залуу архи ууж яваад энэ байруудын гадаа хөл­дөж нас бараад  гудамжинд долоо хоножээ. Тэгээд цагдаа нар олоод моргт хийчихээд таг мартан сар орчмын дараа гэрийнхэнд нь дуул­гасан аж. "Чеченийн БАМ"-ын оршин сууг­чид архичдынхаа үхлийг андах­гүй. "Энэ өвөл тэр маань онд орохгүй. Цаад архичин Э чинь удахгүй "чад" хийх байх" гэж ярьдаг аж. Тэр яринаас төд удалгүй нөгөө архичин эр өвчин юм уу, архины гүн хорд­логоор нас бардаг гэнэ. Зарим нэг архичид шоронд орвол "Чеченийн БАМ"-аас холдох бө­гөөд ар гэр нь "Хөнгөн гэмт хэрэгт холбогдоод орчихоосой" гэж сэм залбирдаг сурагтай. "Чеченийн БАМ" хавиар эзэн­гүй гэмт хэргүүд гарч цагдаа нарыг эргүүтүүлнэ. 2012 оны хавар ноолуурын ченж Г гэдэг залууг  "Чеченийн Бам"-ын хогийн дэргэд дээрэмдээд амь насыг нь хөнөө­чихсөн. Гэгээн цагаан өдөр гарсан аллагыг олон иргэд харсан байдаг. Машинтай хэсэг нөхөд архидаж байгаад нэг согтуугаа орхиод явчих­­лаа гэж бодсон аж. Хүн амины хэрэг гарчихсан гэдгийг мэдсэн хэрнээ тэндхийн оршин суугчдаас  цагдаад дуудлага өгөх хүн  гараагүй юм билээ. "Чеченийн Бам"-ын иргэд үхэлд цочирдохоо байжээ. Өнгөрөгч сарын 28-29-нд шилжих шөнө "Чеченийн БАМ"-д хүнд ноцтой хэрэг гарсан. Хэрэг гарсны мар­гааш нь Улаанбаатар хотоос очи­ход тэнд­хийн оршин суугчид найр­лаж байв. Хүүхдүүд нь уранхай гуталтай угаадас дээр тоглож бай­хад эцэг, эх нь "Айл гэрийн хойморт хүүхдийн дуу цангинаад" гээд согтуу хоолой­гоор хангинтал дуулж байх жишээ­тэй. Нэг бодлын гуниггүй ядуус ч юм шиг. Монгол Улсад гарч буй гэмт хэргийн 80 хувь нь согтуугаар үйлдэгддэг. Хэнтий аймгийг хүн амь, дээрмийн хэргээр улсад тэр­гүү­лэхэд "Чеченийн БАМ" том үүрэг гүйцэтгэнэ. Ийм аймаар байрууд аймаг бүхэнд бий. Нийг­мийн хог шаарууд болох үхэж үл дуусах архичид, хулгайчууд "Ороо нь ороогоороо, жороо нь жороо­гоороо" нийлэн ялгарч амьдарна. Тэднийг яаж амьдарч буй нь орон нутгийн удирдлага тоох ч үгүй. Дэлхийн зөн, Христийн сүмийн номлогчид ядуу амьдрал, архи­далтаас нь салгах гэж оролдоно. УИХ-ын өмнөх сонгуулиудаар Д.Арвин, Н.Ганбямба нар айлуу­даар орж цэвэр цэмцгэр орон сууц, ажлын байрны тухай ярина. Тэгээд тав гурван төгрөг өгч саналыг нь худал­дан авна. Худал хуурмаг амлал­таас залхсан архичид өөрс­дийн саналаа архины мөнгө болгох гэж мэрийдэг нь илт. Ийм амьдрал, ийм аймшигтай орчин бодитоор оршин тогтносоор байтал Засаг дарга нь Хэнтий аймаг зүүн бүсийн хөгж­лийн тулгуур хот болно гэж амаа халтал бурж суудаг байсан юм билээ. Өдөр шөнөгүй архин далайд дайвалзах "Чеченийн БАМ" хэмээх хөлөг онгоцны зорчигчид улам залуу­­­жиж 15 настай биеэ үнэлэг­чид, архичид бий болцгоож байна. Нэгдүгээр ээлжийн зорчигчид архин далайдаа живэн алга болж байхад хоёрдугаар ээлжийнхэн гэмт хэргээ хийгээд эхэлжээ. Зарим нэг иргэд муу муухайн үүр болсон  "Чеченийн БАМ"-ыг бөмбөгдөх юм­сан гэж ярьдаг юм билээ. Иргэдээ ийм болгосон хэрнээ өөрсдөө хаусанд жаргах орон нутгийн удирд­­лагуудыг нэг өдөр ч болох нь ээ "Чеченийн БАМ"-д амьдруу­лаад үзүүлэх юмсан. Үргэлжлэл бий. Т.ЭРДЭНЭ Эх сурвалж: Өдрийн сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин11:
нийтлэлд дурьдагдсан иргэн А осгож нас барсан моорогт сар гаран байлгаад ар гэрийнхэнд нь мэдэгдсэн гэдэг худал, мөн ченж залуу алагдсан хэргийн тухайд БАМ-ын дэргэд гараагүй тэндээс олдоогүй, бичигдсэн хэргүүдийг үнэний ортой ул суурьтай бичмээр байна. БАМ-ын орчимд архидалт, биеэ үнэлэх явдал асар их, биеэ үнэлэх явдлыг өөгшүүлдэг зохион байгуулдаг хүмүүс ч бий, тэр болгоныг мэддэг боловч зоригтой тэмцэл хийдэггүй аймгийн удирдлагууд. Цагдаагаас удаа дараа хэлж ярьсаар, ийм зүйл болоод гэж анхааруулсаар байтал тоодоггүй нь улам өөгшүүлж байгаа юм, нэг дор хорвоогийн шаар шавхрууг цуглуулсан юм чинь тэгэхээс өөр яах вэ дэ. ОДОО аймгийн удирдлага зоригтой алхам хийх хэрэгтэй
2012-12-13
зочин11:
Чечений БАМ гэдэг нь алдартай нь үнэн ч, үнэнд ортой зүйл бичмээр байна Зарим нэг зүйл нь буруу ташаа зүйл бичигдсэн байна. Үүнийг анх яаж эх үүсвэр тавигдсан бэ гэвэл Дэлхийн зөн ОУБ тэрхүү БАМ гэгч барилгыг хямд үнээр худалдан авч өөрийн кэйст явдаг амьжиргааны доод түвшиний хүмүүсийг оруулж эхэлсэн явдал юм тэгээд тэдгээр хүмүүст бэлэнчиэх сэтгэлгээг маш ихээр суулгасан. Одоо БАМ ч бүүр хэцүү болж байгаа юм байна да Дээр дурьдагдаад байгаа хэргүүд бүгд БАМ-д гараагүй шүү үнэний ортой зүйл бичмээр байна
2012-12-13
Marina neg udur ed nariinhaa gart uhne dee.
2012-12-06
ARDCHILALIIN BURUU BISH SHUU DEE HUNUUNLEG ENERENGUI NIIGEM BAIGUULNA GECHEED TURD OLON JIL BAIHDAA YU CH HIIGEGEUI, HUMUUSDEE TUSLAAGUI BOLOVRSOLOO HUGJUULEEGUI HAMAG ULSIIN MUNGIIG IDEJ UUGAAD ULSIIN AJLIIG HALTUURDAJ IRSEN MAN-IIN BURUU SHUU DEE.
2012-12-05
UURUU ANDUURAAD BNA, TED CHIN NUUJ HAAJ ARGALDAG YUM SHUU DEE TEGEED HUMUUS YU CH MEDEHGUI GAIGUI BNA GEE DL UNGURDUG. MEDEJ AVAAD AJILLAH HEREGTI BIZDEE, EZSIIN EZEST TA BIDNII L EH ORON IIM BAIH YOSGUI.
2012-12-05
ed odoo zasarch ajil turultei saihan amidarna gedeg ulger bolson shatandaa orchihson humuus humuus ch gej de amid sugnuud tun aimshigtai emgenel gants MAN bish ee haa saigui l iim baina AN dangaaraa noyolson aimagt ch baigaa gants garts ni odoo shuud l hatuu changa hyanalt dor niigmees tusgaarlah uur yamarch arga baihgui narantuulyn hoiguur har hjorin zahyn haviar,yavaad uzeerei zaluujaad l baina shu de aimshig
2012-12-05
hi:
ardchilsan nam garch irheer retsediv gemt heregtenguud oodoo garaad arhichid ni ihdeed bdgiim shig sangddgiim mah nam bol muuhulgaichuudiig bol davruuldgui basan sangddgiim
2012-12-05
UURUU ANDUURAAD BNA, TED CHIN NUUJ HAAJ ARGALDAG YUM SHUU DEE TEGEED HUMUUS YU CH MEDEHGUI GAIGUI BNA GEE DL UNGURDUG. MEDEJ AVAAD AJILLAH HEREGTI BIZDEE, EZSIIN EZEST TA BIDNII L EH ORON IIM BAIH YOSGUI.
hi:
yu vee ymar aimaar gazar vee hentii aimgiin darga gej durak yu hiidgiin boloo ee burhan mini medeguishde iim aimaar gazar bdgiig zasag zahirgaa baival asuudliig shiideecheee
2012-12-05
зочин:
Одоо хотын гэр хороолол ч иймэрхүү хүмүүс зөндөө шүү дээ. Өглөө ажилд явахад аль хэдийн зам дээр гарч ирээд бөөнөөрөө зогсож байдаг юм. Өглөө 8 цагт вагончик дотор нарйлаад, дуулж байгаа нь сонсогдож байдаг юм даа. Орой болохоор энр эмгүй согтуу, гудамжинд шээс алдаад зогсож байдаг. Энэ бол Ардчилалын буян. Бас Нарантуул захын хойд талын хаалга, тэр хавь гэж энэнээс долоон дор газар байна лээ. 2 архичин авгай зодолдох бол юу ч биш, шууд л төмөр аваад бие бие рүүгээ шиддэг газар байна. Энэ газруудыг цэгцлэх цаг яах аргагүй болсон. Энд өсч байгаа хүүхдүүд эднээсээ чанга хүмүүс болно шүү.
2012-12-05
ARDCHILALIIN BURUU BISH SHUU DEE HUNUUNLEG ENERENGUI NIIGEM BAIGUULNA GECHEED TURD OLON JIL BAIHDAA YU CH HIIGEGEUI, HUMUUSDEE TUSLAAGUI BOLOVRSOLOO HUGJUULEEGUI HAMAG ULSIIN MUNGIIG IDEJ UUGAAD ULSIIN AJLIIG HALTUURDAJ IRSEN MAN-IIN BURUU SHUU DEE.
khishigdelger:
ene ch arai hudlaaarai hetruulj bichsen bna
2012-12-05
dd:
Frantsiin 13 horoolol geed kino sanaand orchloo.
2012-12-05
Зочин:
Шархадны эцэст нэг ийм газар байнаа.Энэ газрыг газарт оруулж цэвэрлэх юмсан.
2012-12-05
бахбха:
ард түмэнгүигээр удирдагчид оршин тогтнохгүи шүүдээ ард түмнээ жоохон өөд татаж ажил төрөлтөи амьдралтаи хариуцлагатаи болгомоор юм
2012-12-05
Elbegdorj Altanxuyag zereg ex ornii udirdagchid xaana amidarch yu zoogloj bgaa bilee? Gadaa gudamjind odort xeden xun xoldoj uxej, xeden xuuxed xooson xonoj ...... Geed aimaar olon um bichij bolj bna shd!!,,, Xentii aimagiin ene jisheeg xaana ch xarj bolno. Ardchilaliin buyan bish uu!,,,
2012-12-05
zochin:
Ene niitleleiig unshlaa yamar aimaar aimshigiin amidral hentiid baina.Hentiin zasag darga ene humuusiin amidarliig oorchilmoor baina shuu MAN zasag darga nar hentii aimagiig irgediig yamar amidraltai boilgosoniig setguulch denduu sain bichjee
2012-12-05