SMS-мэдээ явуулах нь моодноос гарчээ

img

20 жилийн өмнө 1992 оны арванхоёрдугаар сарын 3-нд  Их Британийн 22 настай инженер  Нейл  Папуорт түүхэнд анх удаа SMS-мэдээ явуулжээ. Түүний энэ шинэ бүтээл хувьсгалт шинжтэй үйл явдал юм шиг  тэгэхэд санагдаж байсан  байна. Гэвч одоо консалтингийн “Lischke consulting”  компанийн явуулсан санал асуулгад оролцсон германчуудын  60% нь SMS бол өчигдрийн явдал гэж мэдэгджээ.  Гар  утаснаасаа товчхон мэдээ явуулснаар цаашид төлбөр төлөх бодолгүй байна гэдгээ  56% нь хэлсэн байна. Юу гэвэл, одоо смартфонтой бол, зохих төлбөргүй  дагалдах хэрэгсэл авах юмуу нийгмийн сүлжээ, жишээлвэл Favebook хэрэглэж болно. Сэтгэл санааны ийм өөрчлөлт  бусад оронд ч ажиглагдаж байна. “SMS нь технололгийн хувьд хуучирчээ, яагаад гэвэл энэ нь тодорхой нэг хүнд  нэг л мэдээ явуулах боломж олгодог, ингээд л болоо” гэж алсын холбооны үйлилгээний зах зээлд дагнан ажилладаг Лондоны консалтингийн “Ovum” компаний шинжээч Неа Дариа телевизийн “DW world” сувгийн сурвалжлагчид хэлжээ. Гэрэл зураг, дуу авианы файл солилцох юмуу телефоноор үнэгүй ярих боломж олгож буй бусад технологийн нэр хүнд их өсч байгааг шинжээч тэмдэглэсэн байна. Ингэснээр смартфонтай хүмүүс SMS-мэдээ явуулахнь  цөөн болж байгаа буюу энэ үйлдлийг хэрэглэхээ больж байна. Энэ нь алсын холбооны компаниудыг  өөрсдийн хувьд орлогын нэн чухал зүйлээ  алдаж эхлэхэд хүргэж байна. “Ovum” компанийн тооцоолсноор, энэ жил үүрэн холбооны операторууд дэлхийн хэмжээнд 23 тэрбум ам. долларын (барагцаалвал 17,7 тэрбум евро) орлого дутуу авч байна. Ингэхдээ SMS-мэдээгээр олдог  эргэлтийн хөрөнгө  Европ болон Ази-Номхон далайн  зах зээлд улам бүр буурсаар байна. Гэвч операторуудыгн таагүй зүйл урд  хүлээж байна. Лондоны шинжээчид  таамаглал  дэвшүүлэхдээ,  ирэх дөрвөн жилд энэ алдагдал хоёр даруй дахин нэмэгдэнэ гэдгийг иш үндэс болгож байгаа ажээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ohiduudtai mon ch ih messageddag bj de zaluu nasaa gej ai hoorhii ...
2013-01-18
Boldoo:
Ugaasaa odoo internet provider-uud bayajina, wifi mayagiin suljee davamgailna
2012-12-05
dd:
SMS huuchrahgui ee. Demii balai jijig garuudiin hudlaa forecast-d itgeh hereggui
2012-12-05