Нийтийн тээврийнхэн 100 гаруй автобус шинээр авахаар болжээ

img

Нийслэлийн Нийтийн тээврийн газар ирэх онд 100 гаруй шинэ автобусаар паркаа шинэчлэхээр болжээ. Өнгөрсөн долоо хоногт батлагдсан нийслэлийн ирэх оны төсвийн 12 хувь буюу 28 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн салбарт зориулахаар болсон байна. Уг хөрөнгийг том оврын автобусны паркийг шинэчлэхэд зарцуулахаар болжээ. Эхний ээлжинд “Цахилгаан тээвэр” компанийн үйлдвэрлэж буй дуобусаас 10 ширхэгийг худалдан авахаар болсон байна. Харин 25 тэрбум төгрөгөөр нь их болон дунд багтаамжтай, том оврын шинэ автобуснууд авах юм байна. Дунд багтаамжийн автобуснуудыг Тахилт, Өлзийт, Хужирт, Эмээлт зэрэг хотын зах орчмын, зорчигч цөөтэй чиглэлд, том оврын автобуснуудыг хотын төвөөр явуулах юм. Эхний автобусыг ирэх оны хоёрдугаар хагаст оруулж ирэхээр тооцоолж байгаа юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Il tod baidal:
Jiliin daraa orj irex unaanii mungiig xen xaana yaaj xadgalaxaa xelvel tungalag zasaglal bolno. 28 terbumaa odoo egeed jil xagasiin daraa bus avnaa gexgyi ni todorxoi biz dee.
2013-04-18