
Энэ сарын 10-ны өдрөөс эхлэн авто замын I эгнээгээр явах нийтийн тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх нь.
Нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбуснаас гадна стандартын шаардлага хангасан такси, нэгдсэн зохион байгуулалттайгаар тээвэрлэлт хийж буй хүүхдийн болон ажилчдын автобусыг ирэх даваа гаригаас Энхтайваны өргөн чөлөө, Офицеруудын ордны тойргоос Таван шарын автобусны зогсоол хооронд автозамын зорчих хэсгийн I эгнээгээр зорчихоор болсон байна.
Мөн Улаанбаатар хотын босоо, хэвтээ тэнхлэгийн дагуу хурдавчилсан буюу буухиа автобусны үйлчилгээг ирэх оны хоёрдугаар сард багтаан зохион байгуулахаар Нийслэлийн Нийтийн тээврийн газраас төлөвлөж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ