
“Хүчит шонхор” захын түрээслэгчдийн төлөөлөгчид өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Уянгатай уулзлаа. Тэдний өлсгөлөн зарлах болсон гол шалгаан нь түрээслэгчдийн эрх ашиг, нийгмийн тогтолцоо хангагдаагүй, түрээсийн үнийг дур зоргоороо нэмдэг мөн торууль бичдэг, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чаддаггүй гэх мэт олон асуудал тулгарч байгаа талаар ярилцсан юм. Тиймээс түрээслэгчид “Түрээслэгчдийн холбоо”-г байгуулах, энэ холбооны тэргүүнээр Г.Уянгыг дэвшүүлж байгаагаа хэллээ.
УИХ-ын Г.Уянга ганц “Хүчит шонхор” ч биш нийт зах болон худалдааны төвүүдийн түрээслэгдийн эрх ашгийг хамгаалсан хуулийн төсөл боловсруулж санал оруулахаар болсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ