Сайд нар бага хурлын хүрээнд дэлхийн уур амьсгалын өөрлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох, агаарт хуримтлагдаж байгаа хүлэмжийн хийн хэмжээг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авахад нь уур амьсгалын өөрчлөлтөд илүү ихээр өртөж байгаа улс орнуудын чадавхи, боломжийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, санхүүжилтын механизмыг бүхэлд нь шийдсэн цогц арга хэмжээ авах , өндөр хөгжилтэй улс орнуудын хүлээх үүрэг хариуцлагыг шинээр тогтоохтой холбоотой гаргах шийдвэрийн талаар санал солилцож, нэгдсэн шийдэлд хүрэхээр ажиллаж байна.
Уг дээд хэмжээний хуралдаанд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун оролцож байна. Тэрээр бага хурлын хүрээнд явагдаж байгаа яриа хэлэлцээнд оролцож, Монгол улсыг төлөөлж үг хэлэхийн зэрэгцээ мөн зарим олон улсын байгууллагын тэргүүн, сайд нартай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөж байна..
Доха хот. 2012 оны 12 дугаар сарын 4-ний өдөр
Уншиж байна |