
Египетийн ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхээ нэмсний дараа нийслэл Каир хотын Тахирарын талбай дээр ерөнхийлөгч Мохамед Мурсигийн эсрэг жагсаал үргэлжилсээр байна. Босогчид цагдаа нарын хооронд нэлээд ширүүн тэмцэл явагдсаар мөргөлдөөний хэмжээнд хүрээд байгаа билээ. Тус талбайд нийтдээ арав орчим мянган хүн цугларч ерөнхийлөгчийг эсэргүүцэн жагсаж байна.
Жагсаалыг тараахын тулд цагдаа нар хаа саагүй нулимс асгаруулагч хий тавьж, өргөстэй троссоор тайлбайн зарим хэсгийг хэрсэн байна. Хэдийгээр цагдаа нар чадлынхаа хэрээр хамгаалж байгаа ч гэсэн хүч алдахад хүрээд байгаа. Харин энэ үед ерөнхийлөгч Мурси хувийн хамгаалалтаа нэмэгдүүлж байгааг албаны эх сурвалжууд мэдээлж байна.
Үүнтэй төстэй бослого 2011 оны гуравдугаар сард болж байсан нь өмнөх ерөнхийлөгч Хосни Мубаракийн дэглэмийн эсрэг жагсаж байсан юм. Энэ жагсаал нь ойролцоогоор гурван долоо хоног үргэжилсэн. Дараа нь Мохамед Мурсиг сонгож иргэд өөрсдийн талд байх хүн хэмээн итгэж байсан ч энэ хүсэл нь мөн л талаар болж дарангуйллын сүүдэр эргэн орох болсонд иргэд бухимдалтай байгаа юм. Египетйин иргэд бид 30 жилийн турш дарангуйлалд амьдарсан. Энэ байдлаас гарахын тулд Мурсиг сонгосон ч тэр бас л хуурамч баг зүүсэн дарангуйлагч байж. Бид дахин тэмцэх болно хэмээн мэдэгдсэн байна.
Бослого хөдөлгөөн Египетйин удаах том хот болох Александра хотод ч өрнөж байгаа юм.
Мөн Үндсэн хуулийн ассамблей арваннэгдүгээр сарын 30-нд батлан гаргасан Египетийн шинэ Үндсэн хуулийн төслийг ерөнхийлөгчийн засаглалыг бэхжүүлсэн гэж үзэж байгаа юм. Мурси уг төслийг баталгаажуулахаар энэ сарын 15-нд шинэ Үндсэн хуулиар бүх нийтийн санал асуулга явуулахаар зарласан ч иргэд энэ санал асуулгад оролцохгүй байхыг уриалж байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ