Мишель Уилиамс үсээ богиносгосны учир нь Хит Лэжерийн дурсамж

img

Холливудын од бүсгүйчүүдийн нэг жүжигчин Мишель Уиллиамс саяхан People сэтгүүлд томоохон хэмжээний ярилцлага өгсөн байна. Энэ үеэр түүний богинохон засуулсан үсний талаар сурвалжлагч асуужээ. Хариуд нь Мишель Уиллиамс би зүгээр ч нэг үсээ богино хэлбэрт оруулаагүй. Хэзээ нэгэн цагт хэн нэгэн ийм үсэнд минь дуртай байсан юм. Тиймээс би түүнийг хайрладаг байсан хайрынхаа дурсамжийг хүндэтгээд үсээ тайруулсан хэмээн ярьсан байна. Тэр хүн нь мэдээж хэрэг эмгэнэлтэйгээр амиа алдсан Холливудын нэрт жүжигчин Хит Лэжер байсан тухай сурвалжлагч сүүлд нь ярьсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ