Германы Рейхстагийн байшин нээгджээ

img

Германы умардын холбоо, Германы эзэнт улс болон Веймарын бүгд найрамдах улсад, түүнчилэн  фашистын дарангуйллын үед байсан германы парламент болох Рейхстагийн байшинг 1894 оны энэ өдөр нээсэн байна. Байшинг Пауль Валлотын зураг төслөөр барьжээ. Байшингийн түүхэнд олон эмгэнэл явдал болж байсан юм. 1918 оны арваннэгдүгээр сард Бүгд Найрамдах Герман Улсыг энд тунхаглан зарлажээ. 1933 оны хоёрдугаар сарын 27-нд байшинд гал гарч, үүнд дөрвөн коммунистыг буруутгаж байсан юм. 1945 онд зөвлөлтийн цэрэг Берлинийг дайрахад байшин эвдэрсэн байна. Баруун Берлиний дэвсгэрт багтаж байсан уг байшинг 1960-аад онд сэргээжээ.  Хэмнэлт гаргах зорилгоор хуучин бөмбөгөр оройг дахин сэргээхгүй байхаар шийдсэн байна. Германыг нэгдсэний дараа  бундестагийн хуралдаан хийж байхад зориулан 1990 онд  английн архитекторч Норман Фостер  байшинг дахин өөрчлөн бариулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
"Рейхстагийн байшин" уул нь Монгол хэл маш баялаг үгийн сантай юмсан.
2012-12-05