
Өмнөд Солонгосын 68 настай оршин суугч эмэгтэй машин барьж чаддагийг нь нотлох бичиг баримтыг арай гэж нэг юм авч чаджээ. Ер бусын мэт санагдавч, энэ нь үнэхээр болсон явдал гэнэ. Тэр Гиннессийн номонд ч орж болох юм.
Чхө Са Сүнн авгай энэ ядаргаатай шалгалтыг яаж ийгээд өгчих байх хэмээн найдан, 2005 оноос ажлын өдөр бүр жолооны сургуульд ирдэг байжээ. Түүнийг 700 удаа шалгалт өгсний дараа Өмнөд Солонгост таньж мэдэх болсон байна. Тэгэхэд энэ азгүй эмээгийн тухай эндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бичих болжээ.
Өмнөд Солонгост жолооны үнэмлэх авах шалгалт өгөхдөө боломжтой 100 онооноос 60 балл оноо ёстой гэнэ. Эмэгтэй жаахан дутуу оноо байнга авдаг байжээ. Тийнхүү саяхан Са Сүнн авгайг аз дайрч, яг 60 оноо авсан байна.
Түүний 7 жил шалгалт өгсөн жолооны сургуулийн ажилтан хэлэхдээ: “эмэгтэйн шаргуу занг үнэлэхээс аргагүй. Юу гэвэл, тэр жолооны үнэмлэхтэй болох гэсэн мөрөөдлөө тэр олон жил орхиогүй юм. Энэ нь нэг ёсны дээд амжилт” гэж тайлбарлажээ.
Энэ солонгос эмэгтэй алим жимс, хүнсний ногоо, түүнчлэн ахуйн бараа худалддаг байна. Тэр бараа ачсан гар тэргэнцэр байнга чирж явдаг бөгөөд тиймээс үйл ажиллагаагаа өргөжүүлж, ажлаа хөнгөвчлөхийн тулд машинтай болохыг хүсч байжээ. Эмэгтэй онолын шалгалт өгөхөд л 5 сая орчим вон зарцуулсан нь 4,2 мянган ам. доллар болж байна гэсэн тооцоог хууль сахиулах байгууллагын ажилтнууд хийжээ. .
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ