
Жүжигчин Энн Хэтвей “
Glamour” сэтгүүлд өөрийн биеийн жиндээ сэтгэл хангалуун бус байгаа тухайгаа ярьжээ. Сэтгүүлийн нүүрэнд гарсан өөрийхөө зургийг хараад стрэсстсэн аж. Ярилцлагадаа тэрээр “Хуримаа хийх гэж байгаа энэ чухал үед бие галбир маань тун ч онцгүй харагдаж байна. Энэ байдлаасаа ичиж байгаа” хэмээн хэлжээ. Мөн дээрээс нь үсээ хуссан байдал нь түүнийг үнэхээр гутааж байна хэмээн гунигтайгаар хэлсэн аж. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй гэж найдан сэтгэлээр унахгүй байхаар шийдсэн байна.
Тэрээр “Les Miserables” жүжигт тоглохын тулд 25 кг жин хасжээ. Тэрээр хоёр сар орчим хугацаанд өдөрт ердөө хоёр удаа овъёосны зутан ууж байжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ