
Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-FILА-гийн Шүүгчдийн зөвлөлийн хуралдаан болж зарим шүүгчдийн зэрэглэлд өөрчлөлт оруулсан байна. Манай улсаас олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар дахин олимпийн зэрэглэлийн шүүгч, С.Чинбат зэрэглэл ахин хоёрдугаар зэрэглэлийн шүүгч болж, Л.Нямчулуун олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгчийн зэрэг анх удаа авчээ. Түүнчлэн олон жилийн турш Монголын шүүгчдийн нэр нүүр болж ирсэн FILА-гийн “Алтан шүгэл” шагналт, олимпийн наадамд зургаан удаа, ДАШТ-д 30 шахам удаа шүүсэн А.Басхүү 2013 онд 60 нас хүрэх тул дүрэм ёсоор хүндэт шүүгч болсон бол "Лондон-2012" олимпийн наадам шүүсэн Ц.Сэрээтэрийн зиндаа буурчээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад нэгдүгээр зэрэглэлийн шүүгч А.Баасанхүү, Л.Болормаа, Х.Ганболд, Ц.Сэрээтэр нарын дөрвөн хүн, хоёрдугаар зэрэглэлийн шүүгч А.Батмөнх, С.Чинбат нарын хоёр хүн, гуравдугаар зэрэглэлийн шүүгч Ю.Батсайхан, О.Баянмөнх, Б.Гансүх, И.Моломжамц, Р.Нэргүй, Л.Нямчулуун, Д.Раднаа, Ц.Цэрэнхүү, Х.Чойжилжав, О.Заяамандах нарын 10 хүн, нийтдээ олон улсын шүүгч 17 болжээ. Мөн А.Басхүү, Н.Дүгэрсүрэн, Ц.Чойнхор нарын гурван хүн хүндэт шүүгчийн зэрэгтэй байна.
М.Бүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ