Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсангүй

img

Нийслэлийн шүүхийн шүүгчид  өнөөдөр  Д.Энхмандахад холбогдох хэргийн хяналтын прокурор С.Чимэгийн давах шатанд бичсэн  эсэргүүцлийг хянан хэлэлцэж, хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргажээ.  Д.Энхмандахад холбогдох 158 дугаар шийтгэх тогтоолтой  хэргийг  нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан   анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан  гэж үзсэн байна. Харин хяналтын прокурор уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн эсэргүүцэл бичсэн юм. Шүүгдэгч Д.Энхмандах нь бусдын нэр ашиглан Хаан банкнаас 30 сая төгрөг зээлсэн, “Эрдэнэ Суварга” компанийг үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ, түүний эхнэр, “Эрдэнэ Суварга” компанийн захирал Б.Сувдаа нарыг залилан мэхэлж, 15 сая 300 мянган төгрөгийн үнэ бүхий дөрвөн тээврийн хэрэгслийг бусдад зарж, үрэгдүүлсэн хэрэгт холбогдон шалгуулж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ