Эрээн, Хөх хот, Бээжингийн чиглэлд машинаар зорчихгүй байхыг анхааруулав

img

Сүүлийн өдрүүдэд цас их хэмжээгээр орж, хүйтний эрч чангаран замын халтиргаа гулгаа  үүссэнээс  Эрээн, Хөх хот, Бээжингийн чиглэлийн замд автын осол нэлээд гарч байгаа тухай Эрээн дэх Консулын газраас мэдээ ирүүллээ. 11 дүгээр сарын сүүлийн хагаст хоёр удаа  ноцтой осол гарч хүний амь нас хохирч, бэртэж гэмтжээ. Дээрх нөхцөл байдалтай уялдуулан манай иргэдийг цаг агаарын таатай нөхцөл бүрдтэл Эрээн, Хөх хот, Бээжингийн чиглэлд машинаар зорчихгүй байхыг анхааруулж байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Baasandorjiin heldeg unen
2012-12-07
БААСАНДОРЖ:
ҮХЭЛРҮҮГЭЭ ЯАРСАН МОНГОЛЧУУД ЭРЭЭНД БУУГААД Л БЭЭЖИН ХӨХ ХОТРУУ ТАКСИ ГЭЖ ХАЛТУУРНЫ ЖОЛООЧ БИШ НӨХӨРТ СУУГААД НӨГӨӨХ НОЙР НЬ ХҮРЭЭД ҮҮРГЭЛЖ ОНХОЛДОЖ МӨРГӨЛДӨЖ СҮҮЛИЙН 20ЖИЛД 500ГАРАН МОНГОЛ ҮХЭЖ ГЭМТСЭН , ЯДАЖ АЛБАН ЁСНЫ АВТОБУСАНД СУУГААЧ ОНГОЦОНД МӨНГӨӨ НАРИЙЛААД, ВОГОНД УДААН ГЭЭД ЯВДАГГҮЙ ,
2012-12-06