
Урьд шөнө Бельги, Финляндийн далайн эргийн ойролцоо Зебрюгге тосгоноос Финляндийн Котка хот руу хөдөлсөн ачааны “Baltic Ace” усан онгоц хойд тэнгист чингэлэг тээврийн “Corvus J” усан онгоцтой мөргөлдсөн томоохон хэмжээний осол гарсан байна. Осол далайн эргээс 65 км зайд, орон нутгйин цагаар шөнийн 02:00 цагийн орчимд гарсан аж. Багамын арлын нэр дор автомашин тээвэрлэдэг “Baltic Ace” усан онгоцны бүрэлдэхүүнд нийт 24 хүн ажиллаж байснаас Бельгийн аврах албаныхан 13 хүнийг аварч чадсан бөгөөд дөрвөн хүн амь үрэгдэж, долоон хүн ор сураггүй болсон харамсалтай мэдээг ВВС агентлаг уламжиллаа.
Харин Кипр улсад бүртгэлтэй “Corvus J” усан онгоц нь Шотландын Гранжмаут хотоос Белгийн Антверпен хот руу чингэлэг тээвэрлэж явсан байна. “Corvus J” усан онгоц ослын улмаас нилээд гэмтэж, эвдэрсэн ч азаар живээгүй бөгөөд усан онгоцонд байсан 12 хүн эсэн мэнд байгаа аж.
Бельгийн аврах албаныхан сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх, живсэн хөлөг онгоцноос автомашинуудыг татан гаргахад нэлээд тооны нисдэг тэрэг, эргүүл хамгаалалтын хоёр усан онгоц ашиглаж байгаа бөгөөд аврах ажиллагаа одоо хүртэл үргэлжилж байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ