
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу “Асса” циркийн дэргэд байрлах Орос гуравдугаар сургуульд гал гарлаа гэсэн мэдээлэл зарим сайтаар цацагдсан юм. Эл мэдээллийг тус сургуулийн холбогдох мэргэжилтнээс тодруулахад “Хуучин хэвлэх машинаас утаа гарсан. Гал түймэр гараагүй” гэсэн мэдээллийг өглөө. Түүнчлэн тус сургуулийн харьяа дүүргийн Онцгой байдлын хэлтэст гал түймрийн дуудлага ирээгүй гэнэ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ