
Нийслэлийн үйлдвэр, албан байгууллага, орон сууцны хороололд дулааны эрчим хүч түгээдэг ТЭЦ III ТӨХК-ийн насос станцад өчигдөр орой 18 цагийн үед гэмтэл гарчээ. Гэмтлийн улмаас дулааны шугам задарч, 120 мянгат, Төв цэнгэлдэх, Зайсан орчмын айл өрхүүдийн халаалт доголдсон байна. Иймд уг гэмтлийг цаг алдалгүй засварлахаар Эрчим хүчний яам, “Улаанбаатар дулааны сүлжээ” компаний холбогдох албаныхан шөнөжин ажиллаж, өнөө өглөө 05.10 цагийн орчимд засварлаж дуусчээ. Энэ талаар “Улаанбаатар дулааны сүлжээ” компаниас тодруулахад “Гэмтэл гарсан хоёр магистралын засварын ажлыг дуусч, хэрэглэгчийн дулааныг хэвийн хэмжээнд өгч эхэлсэн. Одоо бүх юм хэвийн байгаа” гэлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ