
70 жилийн өмнөх энэ өдөр эх орны их дайны Баруун өмнөд фронтын Елецийн ажиллагаа эхлэжээ.
Уг ажиллагаа 1941 оны арванхоёрдугаар сарын 16-нд дууссан юм. Энэхүү ажиллагааг явуулснаар 400 орчим суурин болон Елец хотыг чөлөөлсөн байна.
2007 онд Елец хот “Цэргийн алдрын хот” гэдэг хүндэт цолд хүртсэн юм. 1941 оны арванхоёрдугаар сарын 6-нд Москвагийн төлөө тулалдааны явцад зөвлөлтийн цэргийн Тулагийн давшилтын ажиллагаа бас эхэлж, мөн арванхоёрдугаар сарын 16-нд дууссан байна. 1976 онд Тула хот “Баатар хот” цол хүртсэн юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ