БНАСАУ талбайд пуужин суурилуулж дуусчээ

img

Умард Солонгосын сансрын хөлгийн “Сохэ” буудлын гарааны талбайд хол тусгалын гурван угсраа пуужинг суурилуулж  дууссан байна. БНСУ-ын засгийн газрын учрыг мэдэх төлөөлөгч ингэж мэдээлжээ. БНАСАУ   арванхоёрдугаар сарын 10 юмуу 22-нд  эрдэм шинжилгээний хиймэл дагуулыг тойрог замд оруулах пуужин хөөргөхөөр төлөвлөж байгааг Умард Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг түрүүнд нь мэдээлсэн билээ. Япон, Өмнөд Солонгос пуужин хөөргөхгүй байхыг шаардсан юм. Японы аюулгүй байдалд заналхийлсэн нөхцөлд пуужин болон түүний хэлтэрхийнүүдийг амдан сөнөөхөд арванхоёрдугаар сарын 7-ноос өмнө бэлэн байхыг тус орны үндэсний аюулаас хамгаалах хүчинд тушаажээ. БНАСАУ  “ажлын” хиймэл  дагуулыг  тойрог замд оруулахаар төлөвлөж байгаа тухай мэдэгдсэн хэдий ч, үнэндээ сансрын хөтөлбөр нь  баллистик  пуужингийн туршилтыг далдалж байгаа хэрэг юм гэж олон орон үзэж байна. БНАСАУ-ыг пуужин хөөргөхөөр төлөвлөж байгааг Оросын гадаад хэргийн яам ч шүүмжилж, үүнээсээ татгалзахыг БНАСАУ-ын удирдлагаас албан ёсоор шаардсан юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ