
Ираны өмнөд нутгуудад хүчтэй газар хөдлөлт явагдаж таван хүн амь насаа алдсан хэмээн албаны эх сурвалж мэдээлж байна. Газар хөдлөлт орон нутгийн цагаар 20.30 цаг орчимд болжээ.
Ираны өмнөд Хорасан аймгийн Зохан сууринд хамгийн 5.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бөгөөд ойролцоогоор 25 км орчим газар хагарсан аж. Тус нутаг нь Афганистантай хиллэдэг бүс нутаг юм.
Хүчтэй газар хөдлөлтийн улмаас барилга байшин нурж 20 гаруй хүн хүнд гэмтэл авсан байна. Энэ газар хөдлөлтөд 12 суурин өртсөн аж.
Энэ оны наймдугаар сард тус улсад мөн газар хөдлөлт болж гурван мянга орчим хүн амь насаа алдаж байсан юм. Үүнээс өмнө 2003 онд Иранд хүчтэй газар хөдлөлт болж арван мянга орчим хүн амь насаа алдсан хэрэг гарч байсан.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ