АНУ-д марихуаныг эрүүгийн гэмт хэргийн тооноос хасчээ

img

Марихуан буюу Канабисийн төрлийн ургамалыг хар тамхи хэмээн биедээ авч явах болон мансуурлын зориулалтаар ашиглахыг хориглодог. Харин өнөөдрөөс АНУ-ын зарим мужуудад 21 нас  хүрсэн хэн ч  болов биедээ 28.4 грамм марихуан авч явахыг зөвшөөрч байгаа ажээ. Харин олон нийтийн газарт татаж мансуурахыг хориотой хэвээр үлдээсэн байна. Энэ хуулийн төслийг сар  гаруйн өмнөөс хэлэлцэж эхэлсний үр дүнд ийнхүү зөвшөөрүүлж байгаа аж. Эхний байдлаар Вашингтон болон Колорадо хотуудад энэ хуулийн төслийг хэрэгжүүлж үзэхээр туршиж байгаа юм. 1998 оноос хойш марихуаныг эмийн зориулалтаар хэрэглэсээр ирсэн бөгөөд эмчийн зааврын дагуу эмийн жор байдлаар хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөөр иржээ.   Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Гарчиг найруулгын алдаатай байх юм
2012-12-06
garchig chini buruu baina,,, ene medeeg manai muu yumand durtanguudad haruulmaargui l yum shig e odoo amerkad tegdeg ingedeg geed chalchaad ehelne de
2012-12-06