Бэлгийн дарамтын шинжтэй гэмт хэргийн ялыг чангаруулна

img

Их Британийн шүүх байгууллагаас бэлгийн дарамтын шинж чанартай гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд оноох ял,  шийтгэлийг чангаруулахаар зэхэж байна.Үүнд бага насны хүүхдийг садар самуунд уруу татах болоод хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ хангах, олон нийтэд порно бичлэг хууль бусаар худалдаалах гэх мэт 54 шинж чанарыг агуулсан гэмт үйлдлүүдийг хамруулах аж. Дээрхи заасан хууль бус үйлдлүүдийг гаргасан тохиолдолд оноох ялын хэмжээг урт хугацааных болгож байна. Шинэ  зарчим батлагдвал дээрх үйлдлүүдийг гаргаж батлагдсан тохиолдолд 19 жилийн хорих ялаар шийтгэх аж. Зарим тохиодолд төлбөрөөр барагдуулах арга хэмжээ авдаг байсныг бүрэн зогсоож ялыг биеэр эдлүүлэх болж байгаа юм байна. Энэхүү шинээр батлахаар хэлэлцэж буй зүйл заалтын зөвшилцлөөр сексийн гаж зуршлийг ч хуульчлах ёстой гэж үзжээ. Ингэснээр өөрийгөө бэлгийн дарамтад байгаа үгүйгээ ялгаж чадахгүй энэ төрлийн дарамтад өртсөн хүмүүст тусалж чадна хэмээж байна.   Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Манай монголын Дуртай хүүхнүүдэд мөнгө олох арга нэгдээд байгаа юм биш үү хахахахахах аа
2012-12-06
доржоо:
зөв зөв. бас хармааны хулгайчдын ялыг чангаруулахгүй бол өвөө эмээ нарын цүнх халаасыг хайр найргүй авч байна. Хармааны хулгайчдыг өөхшүүлсэн хуулийн мэнгэт чавганц Ц.Нямдорж гаргасан. 140000 төгө-өөс доош бол хулгайчдад ямарч эрүү үүсгэхгүйгээр заасан. Бодвол Нямдоржийн нэг дүү нь хармаачин байх. Буудал дээр хулгай хийж байхад нь саад болж хашгирч болиулсан хүнийг нийлж байгаад зоддог болоод байна Тэмүүжин сайдаа.
2012-12-06