"Michael Learns to Rock" Монголд ирлээ
1990-ээд онд дэлхийн амьд хөгжмийн ертөнцөд ноёрхож байсан “Take me to your heart”, “Paint my love”, “Sleeping child” зэрэг алдарт хит дуу нь Монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон “Michael Learns to Rock” хамтлагийнхан дөнгөж сая Улаанбаатарт газардлаа. Тэднийг хэдхэн мөчийн өмнө "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд тоглолтын зохион байгуулагчид, хэвлэлийнхэн тосож авсан юм. Хамтлаг маргааш, нөгөөдөр буюу 7, 8-нд UB Паласын концертын их танхимд тоглолтоо хийж Монголын фенүүдтэйгээ уулзах гэж байгаа билээ.










Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ