Улсын алдар цолтой бөхчүүд Төрийн ордонд зочлов
Даян аварга Г.Өсөхбаяр, улсын гарьд Н.Ганбаатар тэргүүтэй 17 бөх хүрэлцэн иржээ. УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн урилгаар Улсын алдар цолтой бөхчүүд Төрийн ордны үйл ажиллагаагтай өнөөдөр танилцсан байна. Даян аварга Г.Өсөхбаяр, Улсын гарьд Н.Ганбаатар тэргүүтэй бөхчүүд Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы танхимд зочилсон нь содон үйл явдал байв. 2009 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж байгаа хуулиудыг сурталчлах ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор иргэдийг Төрийн ордонд оруулж чуулганы болон ордны үйл ажиллагаатай танилцуулж, есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлдэг болсон билээ.
















СЭТГЭГДЭЛ БИЧИХ