Хоёр өнгөтэй муур интернэтийн баатар болов

img

Америкийн Умард Каролина муж улсад нэг  ер бусын муур гарч иржээ. Тэр хачин өнгөтэй гэнэ. Хоншоорынх нь тал шаргал, нөгөө тал нь хар өнгөтэй ажээ. Венера нэртэй энэ муурны нүд нь мөн өөр өөр өнгөтэй гэнэ. Нэг нүд нь ногоон, нөгөө нь цэнхэр өнгөтэй ажээ. Муурын эзэн эмэгтэй түүний дүрс бичлэгийг YouTube-т тавьсан байна. Муурыг зүгээр л будчихаж гэж сайтад орсон хүмүүсийн тал нь  үзжээ. Гэвч муур ийм  л төрсөн хэмээн эзэн нь нотолж байна. “Зөндөөн л юм бичсэн байна лээ,  зарим нь фотошоп хэрэглэж, бусад нь муурыг зүгээр л бэхээр будчихаж хэмээн бичсэн юм” гэж Венера муурын эзэн хэлжээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ