Н.Энхбаярын хуралтай холбогдуулан бэлэн байдал зарласан уу
МАХН-ын дарга Н.Энхбаяр, иргэн До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарын хяналтын шатанд гаргасан гомдлыг өнөөдөр дээд Шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэнэ.
Экс Ерөнхийлөгчийг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт хоёр шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ялыг оноосон юм.
Түүнд холбогдох хэргийн хяналтын шатны хурлын тов гарсны дараа МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, Засгаас гарахаа мэдэгдсэн.
Эл мэдэгдлийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Шадар сайд Д.Тэрбишдагва нар бататгасан мэдээллийг олон нийтэд өгсөн юм.
Тэд даргаа хэлмэгдүүлж буйг эсэргүүцэн улс төрийн тэмцэл өрнүүлэхээр болсон гэсэн мэдээлэл ч чих дэлсээд байгаа.
Тухайлбал УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ өлсгөлөн зарлана гэсэн яриа ч Төрийн ордноор тэнэж эхлээд байна.
Түүнчлэн зарим эх сурвалж өнөөдөр дээд Шүүхийн ойролцоо өндөржүүлсэн бэлэн байдлыг хуулийн байгууллагаас зарласан гэх боловч албанынхан эл мэдээллийг няцаагаад байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ