Генетикийн өөрчлөлттэй хүүг хагалгаанд оруулжээ

img

Шиао Мин хэмээх 14 настай хүү генетикийн өөрчлөлтийн улмаас хөлийн тавхай нь хөөж хавдан хэлбэрээ алдан хуруунууд нь ургацаг болжээ. Хүү төрөлхийн генийн өөрчлөлттэй учир бага байхдаа л  гутал өмсөж байсан хэмээн ярьжээ. Харин хөлийг нь хавдар томорсноос хойш ямар ч гутал таарахаа больсон аж. Тэдний гэр бүл ядуу учир хүүгээ мэс засалд оруулж чадалгүй удсан гэнэ. Харин Шанхай хотын эмнэлэг хүүгийн эрүүл мэндэд энэ байдал нь хожмоо илүү сөрөг нөлөө үзүүлнэ хэмээгээд үнэ төлбөргүй  мэс засал хийж өгсөн байна. Хүүгийн жирийн биш хөлийг харсан хүүхдүүд түүнийг заанан хөлт хэмээн дооглож, гадуурхдаг тухай хүү  өөрөө ярьсан байна. Шиао Мин “Өвлийн улирал хамгийн хэцүү байдаг, таарах гутал гэж байхгүй болохоор хөлөө алчуураар боож явах болдог. Бороонд  алчуур маань нороод хөлийг маань их дааруулдаг” гэж ярьсан байна. Мөн тэрбээр “Би ангийнхаа бусад хүүхдийн адил гутал өмсч, хурдан гүйхийг хүсч байна. Би хөлөө эмчилчихвэл хүссэн газартаа хүрэх болно” хэмээн хэлжээ. Мэл засал амжилттай болсон бөгөөд хэдэн долоо хоногийн дараагаас хүү алхаж чаддаг болно гэж эмч нар хэлж байна. Мэс засал дөрвөн цаг үргэлжилсэн бөгөөд одоо хүүгийн биеийн байдал сайн байгаа. Хүүгийн хөлийн хэмжээ 70 хувь жижгэрсэн байна. Харин эхний ээлжинд тусгай зориулалтын гутал өмсөх ёстойг эмч нар анхааруулжээ. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
genii oorchlolttei geech, genetik gedeg chin gen sudlah shinjleh uhaan shdee..., medeejiin umiig ingej bichdeg ene setguulchdiig yah ve, ynen dutuu bolovsroltoi esvel yamarch bodolgui bichdeg hymyys baidag bolloo.
2012-12-07
ashgui dee neg ch gesen hun eruul saruul bolj bwal ene chin saihan gegeeleg medee bna shuu
2012-12-07
eryyl mendiig ni bodoo yum bolov uu eryyl mendiin salbariin xugjluu bodoo yum bolov uu
2012-12-07