Гурван нохой жолооч болохоор сурч байна

img

Шинэ Зеланд улсын гурван золбин нохой - 18 сартай Монти, нэг настай Жинни, бас 10 сартай Портер гэдэг нохой атаархам ухаантай гэдгээ нотлон харуулжээ. Энэ ноход жинхэнэ машин жолоодохоор нэлээд хэдэн сар суралцаж байгаа гэнэ. Тэгээд ч дажгүй  сурч байгаа ажээ. Шинэ Зеландын  золбин нохдыг хамгаалдаг байгууллага ийм сургалт явуулдаг байна. Ингэснээр тус байгууллага  аль болох олон хүнд хайхралгүй  орхисон нохдыг нь буцаан өгөхийг хүсч байгаа ажээ.  Сургуулилт есдүгээр сард эхлэсэн байна. Эхлээд тун энгийн хөдөлгөөн хийж, жишээ нь савраа арааны  бариул дээр тавих, жолоочийн суудалд суух, түүнчилэн жолоо барихад сургасан байна. Тэгээд дараа нь сургуулилтын тэргэнцэрээр явжээ Дараачийн алхам нь жинхэнэ машин байж. Нохойг машин барьж явахад, хажууд нь байгаа багш нь эргэлт хийхэд тусладаг байна. Одоо ноход машин асааж,байрнаас нь хөдөлж, жолоогоо  залж чадаж байгаа гэнэ. Төгсгөлийн шалгалтын үед ноход  машиныг хэрхэн тоормослодог, шугамын дагуу хэрхэн явуулахыг бас үзүүлэх ажээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ