
1996 оны арванхоёрдугаар сарын 6-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей арванхоёрдугаар сарын 7-ныг Олон улсын иргэний нисэхийн өдөр гэж зарлаад, энэ өдрийг тэмдэглэх зохих арга хэмжээ зохион байгуулахыг засгийн газрууд, түүнчилэн үндэсний, бүс нутгийн, олон улсын болон засгийн газар хоорондын байгууллагуудад уриалсан юм.
НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон улсын иргэний нисэхийн байгууллагын ассамблей олон улсын иргэний нисэхийн амжилтад анхаарал хандуулж, амжилтыг гүнзгийрүүлэх зорилгоор 1992 онд энэ өдрийг зарлажээ.
Олон улсын иргэний нисэхийн конвенцид гарын үсэг зурсны 50 жилийн ойгоор 1994 оны арванхоёрдугаар исарын 7-ноос энэ өдрийг тэмдэглэх болсон байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ