Мурси маргааш босогчидтой уулзалт хийнэ

img

Египетийн ерөнхийлөгч Мохамед Мурси бослого үймээн тарьж өөрийг нь эсэргүүцэж, улс төрийн хямралт нөхцөл байдал үүсгээд байгаа хүчнийхэнтэй маргааш буюу бямба  гаригт уулзалт хийж үүсээд байгаа үймээн самууныг зогсоох хэлэлцээ хийхийг санал болголоо. Түүнийг эсэргүүцэн жагсаал хийж эхэснээс хойш таван хүн амь насаа алдаж, 644 хүн гэмтэж бэртсэн гэсэн мэдээллийг олон улсын хэвлэлийн агентлагуууд уламжилж байна. Ерөнхийлөгч Мохамед Мурси амь насаа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн бөгөөд ийм явдал болсонд гүнээ харамсаж байгаагаа хэлсэн байна. Мохамед Мурси хэлэхдээ хүмүүсийг үзэл бодлоо илэрхийлэх, жагсаж цуглахыг би эсэргүүцээгүй ч  байдал ийм хэмжээнд хүрч дайн дажин болно гэж тооцоолоогүй, тиймээс энэ  асуудлыг эртхэн шийдэх хэрэгтэй хэмээн хэлжээ. Маргаашийн уулзалтыг хэдэн цагаас хийхийг хараахан тохиролцоогүй байгаа юм. Тэрбээр энэ уулзалт, хэлэлцээ амжилттай болж тохиролцоонд хүрч чадна хэмээн найдаж байгаа аж. Өчигдөр орой Каир хотод танкууд орж ирсэн, хэдийгээр галлаж хүмүүс рүү хараахан дайраагүй ч гэсэн энэ явдал нийгэмд ихээхэн айдас төрүүлсэн хэмээн орон нутгийн телевизүүд хэлж байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Египетийн ерөнхийлөгчийг эсрэг талынхантайгаа уулзалт хийх гэж байгааг дэмжсэн бөгөөд уулзалтад ямар нэгэн урьдчилсан нөхцөл шаардалгүйгээр уулзалтаа хийхийг санал болгосон тухай Цагаан ордны хэвлэлийн  албанаас мэдээ ирүүлжээ. Мохамед Мурси энэ сарын 15-нд явагдах санал асуулгын үр дүнгээс хамааран өөрийн бүрэн  эрхийг нэмэгдүүлэх эсэхийг шийдвэрлэхээр болоод байгаа. Хэрэв санал асуулга дэмжигдэж чадахгүйд хүрвэл тэрээр өөр шийдвэрт хүрэх аж. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ