Элчин сайдуудыг томиллоо

Түүнчлэн нэр дэвшигч С.Энхбатын хувьд Кувейт улсын талаар миний мэдлэг нимгэн. Кувейт хүн ам цөөн, газрын баялаг их нь манай улстай төстэй. Хоёрдугаарт, Кувейтын техник технологи сонирхолыг нь татаж байгаа гэнэ. БНТУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч Б.Батхишиг “Сайдууд надад тодорхой үүрэг өгсөн. Тухайлбал, орон сууц барихад турктэй хамтрах, тээврийн салбар, оюутан солилцоо, батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилго тавина” гэлээ.
БНКУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдад нэр дэвшигч Ж.Сүхээ хэлэхдээ, БНКУ бол Монгол Улсын баруун хязгаартай ойр. Тиймээс манай баруун аймгуудын хөгжилд чухал гарц гарна. Зам тээврийн асуудал, автозам,төмөр замын асуудлыг шийдэх зорилго тавина. Европ руу гарах гарц болгох байх гэж харж байгаа аж. Түүнчлэн тус улсыг нефтийн баялагтай. Тиймээс нефтийн асуудалд хамтарч ажиллах боломж хайх, тэнд суурьшсан монголчуудын асуудалд анхаарахаар зорьжээ. Элчин сайдад нэр дэвшигчдийн асуулт хариулт дууссаны дараа Ц.Даваасүрэн гишүүн Элчин сайдаар томилогдож байгаа хүмүүсийн мэргэжлийн ур чадварын асуудлыг хөндөж ярьлаа.
Тэрбээр , Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдад нэр дэвшигч С.Энхбат өөрийгөө мэдлэг нимгэн гэж хэллээ. Гэтэл энэ хүнийг Гадаад харилцааны яамнаас тодорхойлохдоо ур чадварын шаардлага хангасан гэсэн байх юм. Өөр томилох хүн алга уу. Энэ хүнийг томилох болсон үндэслэл юу вэ. Шагнал юм биш үү гэж хардаж байгаагаа хэлээд гадаад улс орныг төлөөлж байгаа хүнээ хариуцлагатай томилмоор байна” гэсэн юм.
Ингээд Элчин сайдад нэр дэвшигчдийн дэмжье гэсэн санал хураалт явуулж, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар О.Дамбийням, 89.6 хувийн саналаар, Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар С.Энхбатыг 79.2 хувийн саналаар, БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Ганболдыг 91.5 хувийн саналаар, БНТУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Батхишигийг 91.8 хувийн саналаар, БНАУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Г.Батжаргалыг 87.8, , БНКУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Ж.Сүхээ 87.8, АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Алтангэрэлийг 87.8 саналаар, Бельгийн Вант Улс болон Европын холбоонд суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Х.Даваадоржийг 91.8 хувийн саналаар тус тус дэмжин баталлаа.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ж.Энхсайхан, Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Бэхбат, Бельгийн Вант Улс болон Европын Холбоонд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Баттөр, Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Аюурзана, Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд К.Сайраан, Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Гэрэл, Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд О.Очиржавыг 95.9 хувийн саналаар эргүүлэн татахыг гишүүд дэмжсэн юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ