"Жайка"-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзана

img

Гэр хорооллын барилгажилт төслийг хамтран хэрэгжүүлж байгаа "Жайка" олон улсын байгууллагын төлөөлөгчдийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүл өнөөдөр 13:00 цагт хүлээн авч уулзана. Уулзалт НЗДТГ-ын ВИП өрөөнд болно. Японы “Жайка” олон улсын хамтын ажиллагааны  байгууллагаас  “Монгол улсын хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийг боловсруулсан. БХБЯ, НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа уг төсөлд   “Хотыг дахин хөгжүүлэх тухай” хуулийн төсөл болон “Хотыг дахин хөгжүүлэх” төслийн бүтэц багтаж байгаа юм. Энэ төсөл нь Монгол улсын хот байгуулалтын бодлого, хууль эрхзүйн тогтолцоог боловсронгуй болгох, хот байгуулалтын салбарын үйл ажиллагаанд оролцогч байгууллага, ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх замаар хот байгуулалтын менежмент, хэрэгжилтийн чадавхийг бүрдүүлэх зорилготой юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
БАТ-ҮҮЛ БААТАРТ АМЖИЛТ ХҮСЬЕ.
2012-12-07