Өмгөөлөгчид хуралдааныг орхилоо
МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хуралдааны үеэр түүний өмгөөлөгчдийн шүүгч, прокуророос татгалзах хүсэлтийг дээд Шүүхийн шүүгчид хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Түүнчлэн Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл гадаадад байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлтийг дахин гаргасан ч шүүх бүрэлдэхүүн мөн түүнийг заавал байлцуулах шаардлагагүй гэж үзээд шүүх хурлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснээ мэдэгдлээ.
Эл шийдвэрийг эсэргүүцэн Н.Энхбаяр До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарын өмгөөлөгчид шүүхийн танхимыг орхилоо. Харин дээд Шүүх доод шатны шүүхийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан эсэхийг хянадаг учраас хяналтын шатанд заавал өмгөөлөгч байлцуулах шаардлаггүй гэж үзсэн байна. Хуралдаан өмгөөлөгчгүй үргэлжлэх нь тодорхой боллоо.
Н.Түвшин
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ