БНСУ-ын Жэжү аралд жүдо бөхийн Дэлхийн цомын тэмцээний хоёрдахь өдрийн барилдаан үргэлжлэн явагдаж байна. Эхний өдөр Монголын жүдочид таван медаль зүүсэн бол өнөөдөр дор хаяхад гурван медаль хүртэх төлөвтэй.
Эрэгтэйчүүдийн -100 кг-д өрсөлдөн буй олон улсын хэмжээний мастер Э.Энхбат (зураг дээр) гурав дараалан ялж, одоо аваргын төлөө дэлхийн аварга БНСУ-ын Хван Хи Тэ-тэй хүч үзэхээр болоод байна. Хван Хи Тэ Лондоны олимпийн хагас шигшээ барилдаанд манай олимпийн аварга Н.Түвшинбаярт дийлдэж байсан билээ.
Харин 81 кг-д жин өгсөн өрсөлдсөн 2009 оны дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар хоёр ялж, нэг ялагдан хүрэл медалиар энгэрээ мялаажээ. 90 кг-д Д.Бат-Эрдэнэ, +100 кг-д Х.Мөнхбаатар, Ө.Дүүрэнбаяр нар, эмэгтэйчүүдийн 70кг-д Ц.Наранжаргал, Ц.Цэрэнханд нар хоорондоо, -78 кг-д Б.Мөнхтуяа, +78 кг-д Г.Гантогос нар хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болжээ.
М.Бүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ