Н.Энхбаярын ялыг хөнгөрүүлжээ
МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Улсын дээд шүүхэд 09.00 цагаас эхэлж, шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ гаргав. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцсэний эцэст Н.Энхбаярт холбогдох “ТВ-9”, “Эрдэнэт” үйлдвэрийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс сонин”-ы хувьчлалын асуудлыг хэвээр үлдээсэн байна. Ингэснээр түүний ялыг 2.6 жил болгон хөнгөрүүлжээ. “Улаанбаатар таймс сонин”-ы хувьчлалын асуудлыг хэвээр үлдээсэн учир До.Чулуунбаатарын ялыг хэвээр үлдээж, Ж.Мягмаржаргалын ялыг нэг жил болгон өөрчилжээ. Н.Бүжин













Гэрэл зургийг: Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ