Реал Мадрид 8 : 0 Леванте

Копа дел Рей буюу Испаний эзэн хааны цомын тэмцээний шөвгийн 16-гийн эхний тоглолтууд явагдаж дууслаа. Өчигдөр эзэн хааны баг Реал Мадрид – Левантег өөрийн талбайдаа хүлээн авч, 8:0-ийн харьцаатай бут ниргэжээ. Энэ тоглолтонд Бензема, Роналду нар тус бүр 3 гоол оруулж хет трик хийсэн бол Месут Озил, Педро Леон нар Левантегийн хаалгыг нэг нэг гоолоор мялаасан байна. Эзэн хааны цомын тэмцээний шөвгийн 16-д ла лигийн 14 баг шалгарч үлдсэн нь тэмцээнийг илүү сонирхолтой болгож байгаа бөгөөд энэ утгаараа багууд үндсэн бүрэлдэхүүнээрээ тоглож байгаа. Моуриньо ч гэсэн өрсөлдөгчөө дутуу үнэлэхийг хүсээгүй юм. Роналду, Озил, Бензема, Алонсо зэрэг шилдгүүдээ гараанд гаргасан нь ийм үр дүнд хүргэсэн гэхэд болно. Энэ нь Реалын энэ жил үзүүлж байгаа хамгийн том амжилт. Тэд энэ улиралд Депортиво, Расинг Сантендер багуудыг 6:1-ийн харьцаатай хожиж байжээ. РЕАЛ МАДРИД 8:0 ЛЕВАНТЕ 1:0 Бензема (5) 2:0 Озил (9) 3:0 Бензема (31) 4:0 Роналду (44) 5:0 Бензема (68) 6:0 Роналду (71) 7:0 Роналду (73) 8:0 Педро Леон (89) Эзэн хааны цомын тэмцээний шөвгийн 16-гийн бусад тоглолтууд : БАРСЕЛОНА 0 : 0 АТЛЕТИК БИЛЬАО КОРДОБА 1 : 1 ДЕПОРТИВО ВАЛЕНСИЯ 0 : 0 ВИЛЬЯРРЕАЛ БЕТИС 1 : 2 ХЕТАФЕ АЛМЕРИЯ 4 : 3 МАЛЬОРКА СЕВИЛЬЯ 5 : 3 МАЛАГА АТЛЕТИКО М 1 : 0 ЭСПАНЬОЛ Хариу тоглолт 2011 оны 1-р сарын 5-нд явагдана Б.Эрдэнэбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ