Европын төв банк 2013 оны эдийн засаг бүрхэг байна гэв

img

Европын төв банкнаас ирэх оны эдийн засгийн төлвийн урьдчилсан тоймыг гаргажээ. Ингэхдээ олон улсын  вальютын нөөцийн сан болоод европын орнуудын эдийн засгийн бодит байдалд тулгуурлан судалгаа хийсний үр дүнд ирэх оны эдийн засаг баргар дүр  зурагтай байх нь гэсэн  гаргалгааг гаргасан байна. Европын төв банкны ерөнхийлөгч Марио Драги ирэх жилд хөрөнгийн алдагдал ихтэйн дээр мөнгөний урсгалын чиглэл ихэвчлэн гадагшаа гарах төлөвтэй байгааг хэлсэн байна. түүнчлэн зарлагаа багасгах хэрэгтэйг европын орнуудад сануулжээ. Евробүсийн эдийн засаг энэ оны гуравдугаар хагасаас эхлэн доройтож эхэлсэн. Энэ байдал нь ирэх  жилд ч үргэлжлэх хэтийн төлөв ажиглагдаад байгааг евро бүсийн  орнууд ч хувь хувьдаа дүгнэсэн  байна. Харин ирэх онд инфляц буурах хандлага илрээд байгаа бөгөөд урьдчилсан төлвөөр 1.1-2.1 хувиар  буурах таамаглал дэвшүүлсэн байна. Харин 2014 он гэхэд эдийн  засгийн нөхцөл байдал  бүх талаараа сэргэх  магадлал өндөр байгааг хэлжээ. Э.Мөнхнасан    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ