“Гоёл 2013” ирэх даваа гаригт эхэлнэ

img

Ирэх жилийн загварын өнгө төрхийг тодорхойлж, загвар зохион бүтээгч, загвар өмсөгчдийн ур чадварын өрсөлдөөн болсон “Гоёл 2013” наадам ирэх долоо хоногт болно. Шилмэл загварын ордонд өнөөдөр энэ удаагийн Гоёл наадмын онцлог, оролцогчдын талаар  Дизайнеруудын холбооны нарийн бичгийн дарга н.Байгалмаа, ДХ-ны хувцас загварын холбооны тэргүүн Ч.Оюунчимэг, “Fashion shop” агентлагийн тэргүүн Г.Сайнзаяа нар мэдээлэл хийлээ. 25 дахь удаагаа зохиогдох “Гоёл 2013” наадамд загварын агентлагууд нэгдэн, энэ сарын 10-13-нд “Наран моторс”-ын байранд өдөрт дөрвөн удаагийн тоглолт хийж шинэ загваруудаа танилцуулахаар төлөвлөжээ. Загварын долоо хоног 10-ний өдөр 15 цагт МODS агентлагийн үзүүлбэрээр эхэлж, “Говь эрдэнэ”, “Bess Tailor”-ийн хувцасны загварын үзүүлбэрээр өндөрлөнө. 11-ний өдөр 13 цагаас “Мон Үйл”, “Precious”, “Амно”, “Lux Cashmere”, 12-ний өдөр “Дархан Минж”, “Мила Мода”, “Аяс Кашмер”, “Шийлмэл загвар”, 13-ний өдөр Гадаадын дизайнерүүд үзүүлбэрээ танилуулснаар эхлэнэ. Дараа нь “Төмөр трейд”, “Дөлгөөн”, “Сити”, Muse & art house агентлагууд загвараа сонирхуулах юм байна. 17-оос дээш насны 70 гаруй загвар өмсөгчид оролцох загварын их наадмын хаалтын шоу Соёлын төв өргөөнд энэ сарын 15-нд болно. Загварын тайзыг “Гэсү” студи урлаж, зохион байгуулалт, найруулгыг нь “Херо” энтертайнмент, гэрэл тайз, техник хэрэгслийг “Sound of Mongolia” продакшн тус тус хариуцаж байгаа аж. П.Наран Зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jil ireh tusam muudaj bgaa..
2012-12-07