Саммит компани Dell EqualLogic storage –н танилцуулга сургалтыг зохион байгууллаа

img

Саммит Компьютер Технологи ХХК нь Dell брендийн Монгол дахь албан ёсны дистрибютерээр 4 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Dell брендийн Сервер, Сторэйж /Storage/, ширээний болон зөөврийн компьютер зэрэг бүхий л төхөөрөмжийг Малайз улс дахь үйлдвэрээс нь Монголын хэрэглэгч нартаа шууд нийлүүлдэг.

Энэ эрхийнхээ дагуу Dell-ийн мэргэжилтэнгүүдийг урин ирүүлж Dell Equal Logic Storage-ийн сургалт танилцуулгыг Corporate зочид буудлын хурлын танхимд 2011.11.03-ний өдөр  зохион байгууллаа. Тус танилцуулга сургалтанд Монголын банк санхүү, уул уурхай, мэдээлэл холбооны болон бусад томоохон бизнесийн байгууллагуудын Мэдээлэл технологийн мэргэжилтэнүүд оролцсон юм.

Энэхүү танилцуулга сургалтыг Саммит компаний дэд захирал ноён Н.Ганзориг нээж үг хэлэхдээ “Саммит болон Dell компаний хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлсээр байна. Манай улсын эдийн засаг өсөхийн хирээр үндэсний аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээ шаардлага өссөөр байгаа бөгөөд бид энэхүү шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг түншүүддээ байнга хүргэсээр байх болно” гэсэн юм. Сургалтыг Dell компанийн  Монголыг хариуцсан менежер Foo Chuang Yeh, Dell enterprise бүтээгдэхүүн хариуцсан менежер Venkatesh Murali  нар удирдан явуулсан юм.

Энэ сургалтаар Dell EqualLogic storage –г Монголын хэрэглэгч нартаа танилцууллаа.

Өнөөгийн техник, технологийн өндөр хөгжлийн энэ үед олон мянган хэрэглэгчийн мэдээллийг хадгалсан маш том сүлжээнүүд бий болж байна. Энэ сүлжээ нь их багтаамжтай, хурдтай, найдвартай, уян хатан боломжууд бүхий хадгалах төхөөрөмжийг шаарддаг.

Энэ бүх шаардлагыг хангасан төхөөрөмж нь Dell EqualLogic storage юм. Энэ төхөөрөмж нь 28.8TB хүртэлх мэдээллийг 15krpm эргэлттэй дискинд хадгалж, 10Gbps хүртэлх хурдаар сүлжээнд холбогдож ажилладаг. Мөн өөртөө Volume Cloning,  Automatic Snapshot, Automatic Load Balancing, Thin Provisioning зэрэг технологиудыг иж бүрдэл болгон агуулсан байдаг бөгөөд эдгээрийг удирдах хялбар удирдлагын интерфэйстэй байдгаараа давуу талтай.

Монголын эдийн засгийн болон технологийн хурдацтай хөгжлийг дагаад манай банк санхүү, мэдээлэл холбооны болон уул уурхайн компаниуд нь өндөр гүйцэтгэлтэй, ухаалаг технологит  сууриласан найдвартай, тасралтгүй ажиллагаатай бүтээгдэхүүн үйлчилгээнүүд гаргадаг болсон бөгөөд Саммит компани нь энэхүү нөхцөл, шаардлагыг хангахуйц сүүлийн үеийн дэвшилтэт мэдээлэл технологийн тоног төхөөрөмжүүдийг түргэн шуурхай хүртээмжтэй нийлүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Саммит компаи нь Dell брендийн дистрибютерийн хувьд тухайн барааныхаа засвар үйлчилгээ, суурилуулалтыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байдгаас гадна шинэ бүтээгдэхүүн, технологийг цаг тухайд нь Монголын хэрэглэгч нартаа танилцуулж хүргэж байдаг ба хойшид ч энэ уламжлалаа алдахгүй ажиллаж байх болно.

Таны технологийн түнш PC mall

summit компаний байгууллагын борлуулалт хариуцсан ахлах менежер Ш.Энхболд

Dell компани-ий монголийг хариуцсан менежер Foo Chuang Yeh

СЭТГЭГДЭЛ БИЧИХ