Үхэр сүрэгт 100 мянган ээмэг зүүж өгчээ

img

Бүгд найрамдах Чех улсын Засгийн газар Хөгжлийн агентлагийн 500 мянган  еврогийн санхүүжилтээр Монгол улсын ҮХААЯ, Малын удмын сангийн үндэсний төвтэй хамтран 2010-2012 онд “Малын ялган тэмдэглэх-анхан шатны бүртгэл авах” төсөл  хэрэгжүүллээ. Уг төслийн үр дүнг танилцуулах хаалтын уулзалт өнөөдөр ҮХАА яаманд боллоо. Уулзалтад Бүгд Найрамдах Чех улсаас Монгол Улсад  суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Ивана ГРОЛЛОВА, Эдийн засгийн хэлтсийн дарга Павла Закова, Чех Улсын Засгийн газрын хөгжлийн агентлагийн захирал Михал Паствинский болон албаны бусад хүмүүс, Монгол Улсын талаас Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал, Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон нарын албаны бусад хүмүүс оролцлоо.     Бүгд Найрамдах Чех улсын Засгийн Газрын Хөгжлийн Агентлагийн “Малыг ялган тэмдэглэх-анхан шатны бүртгэлд авах”CzDA-MN-2010-1-31195 төслийн хүрээнд 2011 оноос малын ээмгэнд дугаар, бар код тавьж, хэвлэх лазерийн суурь машиныг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн үйлдвэрлэлийн байранд суурилуулан ажиллуулж байгаа аж. Уг төслийн хүрээнд Төвийн бүсийн үхэр сүргийг тэмдэглэх анхан шатны мэдээллийн  нэгдсэн санд өгөх ба холбогдох багаж хэрэгсэлүүдийг нийлүүлсэн байна. Тодруулбал, Төв аймгийн Батсүмбэр, Зуунмод, Баянчандмань, Дархан-уул аймгийн Дархан, Шарын гол, Хонгор, Орхон, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал сумдад, нийслэлийн есөн дүүрэгт байгаа үхэр сүрэгт 100 мянган ээмэг зүүж өгчээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

malaa hulgaid aldahgui ym aa xar malaa
2012-12-08
зочин:
энэ төслийг хэрэгжүүлснээр монгол улсад ямар ашигтай юм бэ ?
2012-12-08