Ерөнхий сайд мэдээлэл хийж байна

img

УИХ-ын үдээс хойши хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайдын Н.Алтанхуяг мэдээлэл хийж байна. Тэрээр Олон улсын зах зээл дээр арилжаалсан 1,5 тэрбум ам. долларын үнэт цаасны тухай танилцуулж байгаа юм. Энэ удаагийн Засгийн газар бодлого, зорилт, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр таван тэрбум ам.доллартай тэнцэх бондыг гадны зах зээлд гарган худалдаалахаар болсон. Үүнээс эхний ээлжинд 1.5 ам.доллартай тэнцэх үнэт цаасыг гадны зах зээлд худалдаалах ажлыг Засгийн газрын зарим гишүүд хийгээд ирлээ. Дэлхийн зах зээлд бонд арилжаалж хөрөнгө босгохоор хоёр баг 14 хоногийн хугацаатай ажиллажээ. Нэгдүгээр баг буюу Азийн группыг Ч.Улаан сайд ахалж, Сингапур, Хонконг, ЛосАнжелес, Нью-Йоркоор явсан байна. Харин Европын группийг Н.Батбаяр сайд ахалж Франкфурт, Лондон, Бостон орж гурван тив алгасан ажиллажээ. Ингэхдээ тэд олон улсад нэр хүндтэй "Дойч", "Хонконг & Шанхай", "Bank of America", "Мэри Лэйнд", Худалдаа хөгжлийн банк зэрэг байгууллагуудтай хамтарсан байна. Засгийн газрын гаргасан 1.5 тэрбум ам.долларын бонд хоёр тусдаа арилжаалагдсан. Эхний 500 сая ам.долларын бонд таван жилийн хугацаатай 4.1 хувийн хүүтэй байгаа гэнэ. Харин тэрбум ам.долларын бонд нь 10 жилийн хугацаатай бөгөөд хүү нь 5.1 хувиар тогтоогджээ. 1,5 тэрбум ам. доллар энэ сарын 05-нд Төрийн сангийн дансанд орсон бөгөөд энэхүү мөнгийг ямар нэгэн халмжид зарцуулах томоохон бүтээн байгуулалтад зарцуулах юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dg:
1.5 ам доллар
2012-12-07
Halamjind zartsuulahgui geed bhad l zartsuulna geed l bichhiimdaa sanaatai ingeed bdiimuu? Esvel bichig useg guitsed tailagdaagui yumnuud bdiimuu haashaa yum? Ingej utgiig ni esregeer ni bichsenees ogt bicheegui ni deerdee!!!
2012-12-07