Монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон “Michael Learns to Rock” хамтлагийнхан манай улсад ирээд байгаа. Тэд өнөөдөр, маргааш UB Паласын концертын их танхимд тоглолтоо хийж Монголын фенүүдтэйгээ уулзах гэж байгаа билээ. Тэд яг одоо Монгол Улсын Төрийн ордонтой танилцаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үйл явцыг сонирхож байна.