Деми Мур Миамид задгай авчээ
Тавин настай хатагтай нар хэр зэрэг цоглог байдгийн жишээг Деми Мур харуулж яваа. Тэрээр энэ бүхнийг нотлон харуулсан дахин нэг шуугиан тарьсан нь түүний Миамид хийсэн үдэшлэг байлаа. Мур сарын өмнө 50 насныхаа төрсөн өдрийг Дубайд нижгэр тэмдэглэсэн цагаасаа хойш өнөөг хүртэл төрсөн өдрийнхөө шоуг дуусгаагүй байгаа гэхэд хилсдэхгүй.
Тэрбээр үдэшлэг дээрээ саарал өнгийн чөлөөт загварын хослол өмсч ёстой л нэг задгай авчээ. Түүнийг ийнхүү байнга баяр цэнгэл хөөцөлдөж байгааг дотны найзууд нь Аштон Катчераас салсандаа гуниглахыг хүсэхгүй байгаагаас ингэж байж болох юм хэмээн тайлбарласан аж.
Деми Мур үдэшлэгийн үеэр Вито Шнеблтэй нэлээд дотно байсан бөгөөд тэдний хооронд хосын харьцаа үүсч байж ч магадгүй гэж ярьж байна. Тэд үдэшлэг тарсны дараа олон нийтийн газраар хамт явж эцэст нь хамтдаа зочид буудал хоноглосон гэнэ шүү.

Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ