
Өчигдөр Талибанчууд Кабул хотын төврүү хийсэн бөмбөгдөлтийн үеэр Афганистаны тагнуулын газрын удирдагч Асадулла Халид хүнд шархаджээ. Мөн Үндэсний аюулгүйн зөвлөлийн дарга ч дэлбэрэлтийн үеэр шархадсан гэсэн мэдээг тус улсын дотоод хэргийн яам ВВС агентлаг мэдээлснийг уламжилж байна. Асадулла Халидын шарх нэлээд хүндхэн талдаа байгаа хэмээн эмч нар мэдэгдээд байгаа. Тэдгээрээс гадна олон тооны энгийн номхон иргэд шархдаж, бэртэж гэмтсэн аж.
Дэлбэрэлт Кабул хотын төвд Таятени хавьцаа болсон бөгөөд энэ газарт олон тооны зочид буудал, хүний хөл хөдөлгөөн төвлөрсөн газар юм.
Үүнээс өмнө Талибаны тал энх тайвны дүр эсгэн дайралт хийхгүй гэсэн мэссэжүүдийг илгээж байсан аж. Тиймээс Талибанчуудыг гэнэт бөмбөг дэлбэлнэ гэж санаагүй байсан хэмээн Афганы тал хэлж байна.
Тагнуулын газрын дарга Асадулла Халид өөрийн аюулгүй байдлаа сайтар хангасан байсан ч энэ бөмбөгдөлт үнэхээр тооцоолоогүй цохилт болсон хэмээн тагнуулын газрын албан хаагчид болоод цагдаа нар хэллээ.
Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай энэ мэдээг ихэд цочирдон хүлээж авсан бөгөөд тагнуулын ерөнхий газрын даргыг онцгойлон анхаарахыг эмч нар үүрэг болгосон бөгөөд түүнийг ажлаа маш сайн биелүүлж байсныг дурдсан байна. Энэ удаагийн бөмбөгдөлт 2011 оны есдүгээр сарын дайралттай тун төстэй байсан. Тухайн үед ч мөн ялгаагүй ямар ч хамгаалалтгүй байхад нь бөмбөгдөж байсан аж.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ